Цөмийн байгууламжийг хяналтад авах тусгай хүч бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Цөмийн байгууламжийг хяналтад авах тусгай хүч бэлтгэжээ

АНУ ба Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд онцгой нөхцөлд БНАСАУ-ын цөмийн байгууламжуудыг хяналтдаа авах тусгай бүтэц байгуулжээ. Үүнийг өнгөрсөн жилийн сүүлчээр бий болгосон гэж Сөүлийн “Тона Ильбо” сонинд өгүүлжээ.

Фото: Голос России

Тусгай ангийнхан онцгой байдалд Пхеньянаас 80 км-ийн зайтай Йонбен дахь цөмийн цогцолбор, мөн уран баяжуулах нууц үйлдвэр зэргийг эзлэх ёстой. Хойд Солонгосын удирдлага эдгээр байгууламжид хяналтаа алдсан нөхцөлд  уг ажиллагааг явуулах ажээ.

Одоо Хойд Солонгосын нутаг дахь цөмийн бүх байгууламжуудыг богино хугацаанд эзлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа гэнэ. Цөмийн материалыг террористууд болон бусад улс оронд алдахгүйн тулд дээрх төлөвлөгөөг бэлтгэжээ.

Уг ажиллагааг явуулах тусгай ангийнхан “Key Resolve” гэсэн хамтарсан хээрийн сургуулийн үеэр идэвхтэй сургуулилалт хийжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж