Улсын олимпиадын хоёрын даваа эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Улсын олимпиадын хоёрын даваа эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг улсын олимпиадын хоёрын даваа ирэх долоо хоногоос эхэлнэ. Улсын олимпиадын хоёрын даваанд сум, дүүргээс шалгарсан хүүхдүүд аймаг, нийслэлийн хэмжээнд оюуны бяраа сорьдог. Тиймээс сурагчдын амралттай давхцуулан зохион байгуулж байгаа ажээ. Нийт 13 төрлийн хичээлээр  сурагчдын оюуныг сорих улсын олимпиадын хоёрын даваа дөрөвдүгээр сарын 8-ны өдөр математик, англи хэл, газарзүйн олимпиадаар эхлэх юм байна. Дөрөвдүгээр сарын 9-ний мягмар гаригт орос хэл, түүх-нийгмийн ухаан, техник-технологийн, дөрөвдүгээр сарын 10-нд монгол хэл бичиг, хятад хэл, физик, биологийн,  дөрөвдүгээр сарын 11-нд сэтгэх чадвар, химийн олимпиад болно.

Улсын олимпиадын гуравдугаар шатны шалгаруулалт ирэх тавдугаар сард болох бөгөөд аймаг, нийслэлээс шалгарсан сурагчид оролцоно. Дээрх 13 хичээлээс физикийн улсын олимпиад Завхан аймагт болох бол бусад хичээлийн олимпиадад оролцогч хүүхдүүд нийслэлд ирэх юм байна. Олимпиадад долоогоос дээш ангийн сурагчид өрсөлдөнө.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж