Хүрэл медалийн эзнээр Финлянд тодров

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Хүрэл медалийн эзнээр Финлянд тодров

Ванкуверийн өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцэлд буурал Европын хоёр баг өрсөлдсөнөөс хоккейн шилдгүүдийн нэг финляндууд Словакийг буулган авлаа. Тэд 5:3-аар энэ удаагийн олимпийн тоглолтын хамгийн эвгүй баг гэгддэг Словакийг туршлага заан ялж чадсан. Сүүлчийн үед финляндчууд 1:3 харьцаагаар хожигдож байсан ч дараалан дөрвөн гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийж чадсан. Тоглолтын гол баатраар хоёр гоол хийсэн Финляндын Олли Иокинен тодорлоо. Төгсгөл үед Словакууд хаалгачаа зургаа дахь тоглогчоор сольсон хэдий ч үр дүнд хүрсэнгүй. Харин ч цаг дуусахаас 11 секунд дутуу байхад Финий багийн Филппула өрсөлдөгчийнхөөӨнөөөлөө Америк, Канадууд тоглоно. хоосон хаалганд нэг шайб хийснээр хожлоо бататгаж чадсан юм.

Л.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж