Ванкуверийн өвлийн олимпийн эрэгтэйчүүдийн хоккейн хүрэл медалийн төлөөх тэмцэлд буурал Европын хоёр баг өрсөлдсөнөөс хоккейн шилдгүүдийн нэг финляндууд Словакийг буулган авлаа. Тэд 5:3-аар энэ удаагийн олимпийн тоглолтын хамгийн эвгүй баг гэгддэг Словакийг туршлага заан ялж чадсан. Сүүлчийн үед финляндчууд 1:3 харьцаагаар хожигдож байсан ч дараалан дөрвөн гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийж чадсан. Тоглолтын гол баатраар хоёр гоол хийсэн Финляндын Олли Иокинен тодорлоо. Төгсгөл үед Словакууд хаалгачаа зургаа дахь тоглогчоор сольсон хэдий ч үр дүнд хүрсэнгүй. Харин ч цаг дуусахаас 11 секунд дутуу байхад Финий багийн Филппула өрсөлдөгчийнхөөӨнөөөлөө Америк, Канадууд тоглоно. хоосон хаалганд нэг шайб хийснээр хожлоо бататгаж чадсан юм.
Л.ЗОЛБАЯР
Холбоотой мэдээ