
Мөн тэрээр корсет өмссөн илүү дэгжин зураг авахуулахыг хүссэн ч жаахан уйтгартай санагдсан болохоор энэ хувцсыг сонгосон гэнэ. Найруулагч Гарри Маршалын 1990 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Хөөрхөн хүүхэн” кино ердөө 14 сая ам.доллараар хийгдсэн ч тухайн үедээ Box office-т 463,407,268 ам доллар олж үзэгчдийг байлдан дагуулж байсан аж. Харин уг кинонд тоглосноор нь нэрт жүжигчин Жулиа Робертсыг Холливудын нүүр царай хэмээн одоог хүртэл өргөмжлөх болсон байна.
Э.АНХТУЯА

