Гоолын шугамын тендерт “ХавкАй” ялжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Гоолын шугамын тендерт “ХавкАй” ялжээ

2014 оны Бразильд болох хөлбөмбөгийн ДАШТ-нээс эхлэн гоолын шугамын технологийг ашиглах шийдвэрийг ФИФА гаргасан. Тэгвэл энэхүү гоолын шугамын технологийг нэвтрүүлэх тендерт Германы фирмийн “ХавкАй” буюу “Харцагын нүд” бүтээл ялсан байна. Германы компанийн 4D энэхүү бүтээл нь ирэх зургадугаар сард Бразильд болох “Confederations Cup” буюу Холбооны цомын төлөөх тэмцээний үеэр ашиглагдах аж.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Зепп Блаттер ДАШТ-ний үеэр энэхүү технологийг хэрэглэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан юм. Тэрээр
2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний Англи, Германы шигшээ багийн тоглолтыг үзсэнээс хойш гоолын шугамын технологийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Уг тоглолтод Франк Лампардын цохисон бөмбөг хөндлөвч онож, гоолын шугамын цаана унасан ч шүүгч тооцоогүй билээ. Мөн иймэрхүү тохиолдлоос болж, олон шигшээ баг хохирсон нь бий.

“ХавкАй” технологи нь олон тооны камеруудыг ашиглан, гоол орсон эсэхийг шүүгчид мэдээлдгээрээ онцлогтой юм.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж