
Сүүлийн үед Нью-Форестын худалдааны төв, зоогийн газруудаар хүүхдүүдээ дагуулан явах болсон Депп Лос-Анжелес, Парис, Багамд мөн хувийн байшинтай гэнэ. Харин түүний шинэ гэрийн талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй ч Деппийн нэгэн тансаг харш ийнхүү Хэмшпирт сүндэрлэсэн бололтой.
Уран бүтээлийн хувьд Холливудын од ирэх зургадугаар сард нээлтээ хийх найруулагч Гор Вербинскигийн “The Lone Ranger” кинонд тоглож байгаа бол ирэх онд “Transcendence” нэртэй кинонд, 2015 онд “Pirates of the Caribbean 5”-д тус тус тоглохоор төлөвлөжээ.
Э.АНХТУЯА

