Багш нар сурагчдыг урлагаар төлөвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Багш нар сурагчдыг урлагаар төлөвшүүлнэ

Монголын урлагийн зөвлөл болон Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс хамтран хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, амьдрах ухаантай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой “Урлаг хөгжлийн төлөө” багш бэлтгэх сургалтыг энэ сарын 3-5-нд “Улаан гэр” галерейд зохион байгуулж байна.

“Урлаг хөгжлийн төлөө” багш бэлтгэх сургалтад Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн нийгмийн ажилтан, бага ангийн багш болон дүрслэх урлаг, технологи, биеийн тамирын хичээлийн нийт 42 багш хамрагдан, хичээлээ хэрхэн сонирхолтой, бүтээлчээр удирдан явуулах, хичээлүүдийн холбоо хамаарлыг ойлгох, багаар ажиллах шинэ арга зүйд суралцаж буй юм. Түүнчлэн сургалтад хамрагдсан багш нар олж авсан мэдээллээрээ өөрсдийн сургууль дээр хүүхдэд зориулсан урлагийн боловсролын сургалтыг 2013 оны тавдугаар сарыг дуустал зохион байгуулах ажээ. 

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж