НҮБ Зэвсэг худалдаалах тухай гэрээг батламжиллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

НҮБ Зэвсэг худалдаалах тухай гэрээг батламжиллаа

Өчигдөр НҮБ-ны Ерөнхий ассамблей дэлхийн даяар зэвсгийн худалдаа эрхлэн тухай гэрээг батламжиллаа. Тус гэрээг 154 улс дэмжсэн бол Иран, Сири, БНАСАУ зэрэг гурван улс татгалзсан байна. Мөн манай хойд хөрш ОХУ тэргүүтэй 23 улс түдгэлзжээ. Ассамблейн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гэрээг батлажилдаг юм.

Тус гэрээг 2013 оны долдугаар сарын 3-наас эхлэн хэрэгжүүлж, баримталж эхлэх аж.

Энэхүү гэрээг батламжлах тухай 20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бөгөөд 2006 оноос эхлэн НҮБ энэ тал дээр шаргуу ажиллажээ.

Тус гэрээ хэрэгжиж эхэлснээр олон төрлийн зэвсэг алан хядагчид, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн гарт орохыг сэрэмжилж, дэлхийн зэвсгийн зах зээлийг хатуу хяналт дор байлгах боломж бүрдэх юм байна. Одоогоор дэлхийн зэвсгийн зах зээл дээр 70 тэрбу ам.доллар эргэлддэг ажээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж