Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг ирэх сарын 3-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан энэхүү чуулганыг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг улс орон даяар эхлүүлээд байна. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах санал, санаачилгыг нэгтгэж, хамтран ажиллахад чиглэх юм.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоход ямар ажил илүү үр дүнтэй байх талаар иргэдийн санлыг авч байгаа юм байна. Иргэдийн санал хүсэлтийг тавдугаар сарын 3-нд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганаараа хэлэлцэж,  бодлого, үйл ажиллагаандаа тусгах гэнэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж