Хаягдал хуванцар саваар хийсэн жинс

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Хаягдал хуванцар саваар хийсэн жинс

Та эдгээр гоёмсог, загварлаг жинсийг шар айрагны хаягдал хуванцар саваар хийсэн гэвэл итгэх үү? “Earthspun Apparel” нэртэй нэгэн компанийн залуус хаягдал сав цуглуулаад, цэвэрлэж ангилаад, жижиглэж хуваагаад, хайлуулаад нарийн утас болгож ээрсэн байна. Ээрсэн утсаараа даавуу хийгээд, эдгээр жинсийг урлажээ.

Энэ бол мэдээж технологийн дамжлагыг энгийнээр тайлбарласан тайлбар. Тэд яаж ийм энгийн даавуу шиг материал гаргаж авсан нарийн технологио ихэд нууцалж байгаа гэнэ.

Ямартай ч эдгээр хаягдал саваар хийсэн жинсийг худалдаанд гаргаж эхэлсэн ба та өмсч үзэхийг хүсвэл 135 ам.долларын үнэтэй аж.

Т.ТҮВШИН





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж