“Реал”-“МанЮ”-гийн домгуудын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

“Реал”-“МанЮ”-гийн домгуудын тоглолт болно

Ирэх зургадугаар сарын 2-нд Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэхэд талбайн эзэн “Манчестер Юнайтед”-ын домог болсон хөлбөмбөгчид Испанийн Мадридын “Реал”-ын домогт хөлбөмбөгчидтой тоглохоор тогтжээ. Орлогоо сайн санааны үйлсэд зориулах энэхүү тоглолтод “Реал”-аас Зидан, Фигу, Йерро, Редондо, Бутрагеньо, Эльгера нар тоглох нь тодорхой байгаа аж. Харин Английн аварга багаас Йорк, Энди Коул, Ван дер Сар, Шерингем нарын хөлбөмбөгчид талбайд гарах ажээ.

Тоглолтоос олсон орлогыг Манчестер хотноо амьдардаг ядуу тарчиг амьдралтай хүмүүст тус дэм болгон олгох юм байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж