Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралджээ

Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, намын аппарат дахь байнгын хороодын дарга нарыг өөрчлөх, хороодын үйл ажиллагааг байнгын болгохоор шийдвэрлэсэн тухай бид мэдээлсэн. Удирдах зөвлөлийн хурлаар бас нэгэн шийдвэр гаргасан нь МАН-ын дэргэдэх сургалт судалгааны “Прогноз” төвийн нэрийг өөрчилж, Нийгмийн ардчиллын хүрээлэн болгожээ.
Мөн өчигдөр орой Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл бас хуралджээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ҮЗХ-ны гишүүд, намын сонгуульт ажилтнуудын татвар төлөх хугацааг дөрөвдүгээр сарын 15-наар тогтоосон байсныг сунгаж, сүүлийн хугацааг зургадугаар сарын 1-нээр тогтсон байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг УИХ хэлэлцэж батлаагүй байгаатай холбоотой гэнэ. Ардчилсан намын дүрэмд зааснаар УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид намын санхүүжилтэд зориултж тодорхой хэмжээний татвар төлөх ёстой. 

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж