Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ашигтай юу? | News.MN

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ашигтай юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ашигтай юу?

Машины дугуйг азотын хийгээр хийлэх нь энгийн агаар шахахаас илүү ашигтай байж чадах уу? Шатахуунд хэмнэлттэй юу, машины жолоодлогод нөлөөтэй юу, мөн дугуйны эдэлгээг уртасгах уу? Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.
Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав аа.
Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх биз ээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.
Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардлыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.
Мэдээллийн эх сурвалж: tsahim.net

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JOLOOCH 2010-04-13 202.179.4.42

AZOTOOR XIILEX NI XIILNE BIZ DURGUI NI BOLINO L BIZ UG NI MASHINDAA XAIRTAI BOL TURSHAAD UZEXED GEMGUI L YUM BAINA LEE

Avatar

Зочин 2010-04-13 202.179.20.159

LaCie brendiin 4big Quadra 4TB super hard zarna 6000GB hemjeetei zuuvuriin hard 88664040

Avatar

Зочин 2010-04-13 202.70.36.154

ТЭНЭГ н**ш ВЭ ТҮЛХ БАГА ЗАРЦУУЛНА ГЭНЭ ҮҮ ХА ХА ХА БИ САЯ ШИЛ АРЧИГЧИНДАА ШИНГЭН ХИЙЧЛЭЭ ОДОО МИНИЙ ГЭРЭЛ ЯГ ДЭЭШЭЭ ТУСАХ БАЙХ АААА ХА ХА ХА

Avatar

Зочин 2010-04-13 182.160.62.146

wwwzigzagwheelsblogspotcom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж