
Өрөвдөх сэтгэлгүй алуурчин робот хотод эргэн ирснээр олон төрлийн адал явдал өрнөдөг Терминатор киног үзээгүй хүн ховор. Терминаторын зурагтай зурагт хуудас, наалт зэрэг нь хүүхэд багачуудын хамгийн их цуглуулдаг зүйл байсан үе саяхан. Тэгвэл энэхүү алдартай баатрыг Легогоор бүтээжээ.
Энэхүү терминаторын Т-800 загварыг бүтээхэд багагүй хугацаа зарцуулсан ба тусгайлан захиалж олон хэсгүүдийг нь хийлгэжээ.
Маш нарийн ажиллагаа шаардсан энэхүү терминаторыг тун удахгүй дуудлагаар худалдах аж.
Т.ТҮВШИН






