
Асуудал даамжирч буйтай холбогдуулан “Apple” компанийн ерөнхийлөгч Тим Күүк Хятад дахь хэрэглэгчдээсээ уучлалт хүссэн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэл нь “Apple”-ын хятад хэл дээрх сайтад нийтлэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдэлдээ “Бид хэрэглэгчдэдээ үргэлж сэтгэл хангалуун, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийг чармайдаг. Бид дээрх бүтээгдэхүүнүүдтэй холбоотой баталгаат засварын нөхцөлийг улам сайжруулж ажиллах болно. Эвдрэл гэмтэлтэй бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд засварлаж, шаардлагатай тохиолдолд шинэ бүтээгдэхүүнээр сольж өгнө. Бид үргэлж хэрэглэгчдийнхээ санал гомдолд хүндэтгэлтэй хандаж ирсэн ба ихэрхүү зан гаргаж байсан удаагүй” гэжээ.
Хятад бол “Apple” компанийн гуравдагч том зах зээл ба тус улсад 11 албан ёсны дэлгүүр болон 400 онцгой эрхт борлуулагчаараа дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг аж.