“Өрх бүрт гулууз мах”

Хуучирсан мэдээ: 2013.04.03-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах борлуулж байгаа цэгүүдээс цээж хэсгийн мах л олдоод, гуя, хааны хэсэг нь үзэгдэхээ байжээ… Энэ гомдлыг сонссон албаны хүмүүс нэгэн сонирхолтой зар түгээв. Тэр нь “Улаанбаатар хотын худалдааны төв захын удирдлагууд, дүүргүүдийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга нар Нөөцийн махны байршлын талаар хуралдах” тухай зар. Нэг ёсондоо бол нөөцийн махны “байршил тогтоох” нэгэн хурал өчигдөр болсон юм.

“Махны байршил олох” хуралд Нийслэлийн захирагчийн ажлын алба, дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга нар болон том зах, худалдааны төвийн захирлууд оролцлоо. Тэд өчигдрийн хурлаараа “Өрх бүрт гулууз мах” уриа өргөж, шинээр таван цэг байгуулан, махыг гулууз гулуузаар нь зарах гэж байгаагаа дуулгана лээ.

Дэлгүүр хоршоодод олдохгүй байгаа гуя, хааны махыг ченжүүд “халаасалсан” гэж хүмүүс ярих юм билээ. Ченжүүд нуусан уу, дарга нар “идсэн” үү хэн мэдхэв. “Өрх бүрт гулууз мах” өгөх гэж байгаа нь яамай даа. Хэ хэ.

Шархүү нь ч гэсэн тийшээ очиж, өрхөө дэмжинэ ээ. Нээрэн тийм, өрх бүрт хүргэх гулууз махыг энэ сарын 6, 7-нд  “Скай” их дэлгүүр,“Бүрд” зах, “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Шөнийн зах, “Мишээл экспо” төвийн задгай талбайд зарна гэсэн шүү.

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж