Сагсан бөмбөгийн дасгалжуулагчид Америкийг зорино

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн дасгалжуулагчид Америкийг зорино

МСБХ-ны дасгалжуулагчид АНУ-ын Атланта хотод болох Олон улсын дасгалжуулагчдын сургалтад хамрагдахаар маргааш эх орноосоо мордох гэж байна. “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч Баярцогт, “Хараагийн Харцага” багийн дасгалжуулагч Уртнасан тэргүүтэй 12 дасгалжуулагч, тамирчид АНУ-ын Атланта хотод  10 хоногийн хугацаанд сургалтад хамрагдах аж.

МСБХ 2013 он гарсаар Удирдах зөвлөлийн хурлаа хийн, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний эхлэл нь энэхүү 10 хоногийн сургалт аж.

Сургалтын хугацаанд Ази Номхон далайн хөгжингүй орнуудын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын  хаалттай хурал гурван өдөр болох юм байна. Энэ үеэр бэртлээс урьдчилан сэргийлэх болон тоглогчийн эрүүл мэндийн талаар лекц, сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын үндэсний холбоонд бүртгүүлэх зэрэг олон үйл ажиллагаанд оролцох аж. Сургалтыг Сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын үндэсний академиас зохион байгуулж байгаа бол МСБХ-той байнга хамтран ажилладаг “Глобал Спортс Партнерс” байгууллагаас Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдыг урьжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж