
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ээлжит зочин болох Оросын удирдаач А.П.Чепурной өчигдөр Монголд иржээ. Удирдаач Оросын Ардын жүжигчин, Красноярскийн ДБЭТ-ийн ерөнхий удирдаач А.П.Чепурной энэ удаад УДБЭТ-т дэлхийн шилдэг дуурь болох Ж.Вердийн “Аида” дуурийг тавихаар ирж байгаа юм. Энэ сарын 30-нд нээлтээ хийх “Аида” дуурийн тайз, хувцас бэлэн болсон бөгөөд, удирдаач А.П.Чепурной симфони найрал хөгжимчид, дуучидтай хамтарсан бэлтгэлдээ орсон гэнэ. “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скала театрт тогложээ. Харин дараа нь 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглож байсан түүхтэй юм.
Харин Монголд анх удаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30-нд тоглох нь ээ.
М.Дөл