
“Харанга” хамтлагийн гитарчин, “Up music” продакшны захирал Ц.Чулуунбат охидын хамтлаг төрүүлэхээр ажиллаж байна. Тэрбээр “25”-р суваг телевизээр гарч буй “Making the band” нэвтрүүлэгт оролцож буй таван охиныг тусгайлан бэлтгэж дуу хөгжмийн урлагт хөл тавиулахаар зүтгэж буй юм. 300 гаруй охидоос зүс царай, бие бялдарыг нь харгалзан сонгож авсан эдгээр охид МУГЖ дуучин Насантогтохоор мэргэжлийн хичээл заалгаж байгаагаас гадна бүжиг, харилцааны урлаг стиль имиж, make up зэрэг бүсгүй хүн бүрийн чадмаг эзэмшсэн байх ёстой боловсролоос ч давхар суралцаж байгаа гэнэ. Харин Ц.Чулуунбат захирал охидыг рок, поп урлагт цахиур хагалах, шинэ эрин үеийг авчирч чадах төвшинд бэлтгэхээр нойр хоолгүй ажиллаж байгаа гэсэн.
Б.СҮРЭН