Жуулчдад таагүй Монгол

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Жуулчдад таагүй Монгол

Монголчууд бид өөрсдийгөө найрсаг, зочломтгой хэмээн магтах дуртай ч бодит байдал дээр тийм ч зочломтгой ард түмэн биш аж. Үүнийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг улс орнуудын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайлангаас харж болно. Тэд Монголчуудыг гадаадын иргэдэд хамгийн таагүй ханддаг арван орны нэгээр нэрлэжээ. Харилцаанд хэрэглэгддэг хамгийн энгийн  “Баярлалаа, Баяртай” гэсэн хоёрхон үгийг үйлчилгээний байгууллагууд нь хүртэл хэлж заншаагүй нь үүний тод жишээ гэнэ.

Магадгүй энэ үгийг хэлэхэд зарим нэгэнд нь бардам зангаа гээсэн мэт санагддаг байж болох юм. Жуулчдын дунд явуулсан судалгаагаар Ионгол Улсын төрийн байгууллагын ажилтнуудын зан харилцаа тийм ч таатай байгаагүй гэж хариулсан байна. Энэхүү ихэрхүү гэмээр харилцааг найрсаг болгон өөрчлөх зорилготой нэгэн сургалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас маргааш зохион байгуулах гэнэ. “Харилцааны ур чадвар ба хандлага” сургалтад гадаадын иргэд, жуулчидтай шууд харилцдаг төрийн захиргааны байгууллагуудын удирдах болон ахлах ажилтнууд хамрагдах юм байна. Тухайлбал Хилийн шалган нэвтрүүлэх алба, Мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх алба, Чингис хаан олон улсын нисэх буудлын захиргаа, Аюулгүй байдлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар зэрэг 28 байгууллагын төлөөлөл оролцоно. Удирдах болон ахлах албан тушаалтнуудаар дамжуулан ажилтнуудын дунд гадаад, дотоодын иргэд, жуулчидтай харилцах харилцаа, ёс зүйг сайжруулах, тэдэнд эерэг хандлагыг бий болгоход сургалтын гол зорилго оршиж байгаа аж. Жуулчдын анхны сэтгэгдэл аяллын турш хадгалагддаг бол сүүлчийн сэтгэгдэл тухайн улсад дахин ирэх эсэх, найз нөхөддөө сайнаар эсвэл саараар таниулахад нөлөөлдөг гэдгийг судаөлгаа харуулж байна. Монголд ирэх гадны зочдын анхны болоод сүүлийн зогсоол болсон Улаанбаатар хотыг жуулчид аялах, гадаадын иргэд түр хугацаагаар амьдрах, оршин суухад таатай хотын нэг болгохын тулд жуулчидтай шууд харилцдаг төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудын харилцаа, хандлагыг өөрчлөх зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж