
Эмэгтэйчүүдийн хувьд топ наймд өөрчлөлт орсонгүй. Данийн Каролина Возняцки есөөс арав руу, Францын Марион Бартоли 11-ээс 14 рүү ухарчээ. Харин өнгөрсөн долоо хоногт Майамид өндөрлөсөн тэмцээний хагас шигшээд шалгарсан дэлхийн экс тэргүүн теннисчин Сербийн Елена Янкович 24-өөс 18 руу дэвшжээ.
Ингээд топ 10 тенниснийг танилцуулбал:
Эрэгтэй:
- (1) Сербийн Новак Жокович -12370
- (3) Их Британы Энди Муррей -8750
- (2) Швейцарийн Рожер Федерер – 8670
- (5) Испанийн Давид Феррер -7050
- (4) Испанийн Рафаэль Надаль -6385
- (6) Чехийн Томаш Бердых -5145
- (7) Аргентиний Хаун Мартин делПотро -4750
- (8) Францын Жо-Уильфред Цонга -3660
- (9) Францын Ричард Гаске -3230
- (10) Сербийн Янко Типсаревич -3090
Эмэгтэй:
- (1) АНУ-ын Серена Уильямс -11115
- (2) ОХУ-ын Мария Шарапова 10015
- (3) Беларусын Виктория Азаренка 9325
- (4) Польшийн Агнешка Радваньска 6845
- (5) Хятадын Ли На 5880
- (6) Германы Анжелья Кербер 5475
- (7) Италийн Сара Эррина 5504
- (8) Чехийн Петра Квитова 5225
- (10) Австралийн Саманта Стосур 3865
- (9) Данийн Каролина Возняцки -3760
( ) өмнөх чансааг бичив. Энэ сарын 5-7-ны өдрүүдэд багийн "Davis Cup"-ийн шигшээ наймын тоглолтууд болж хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох аж. Харин эмэгтэйчүүдийн ээлжит цувралууд АНУ-ын Өмнөд Калифорн болон Мексикт болж байна.
Ч.БОЛ