Америк оюутныг хүчирхийлсэн сэжигтнүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Америк оюутныг хүчирхийлсэн сэжигтнүүдийг баривчилжээ

Бразилийн нийслэл Рио-де-Жанейро хотод америк оюутан франц найз залуутайгаа зугаалж яваад бүлэг залууст хэрцгийгээр хүчирхийлүүлж, зодуулсан хэрэг гарчээ. Харин Бразилийн албаныхны зүгээс өчигдөр жигшүүрт хэрэг үйлдсэн гурав дахь сэжигтнийг баривчилсан тухай мэдээлжээ. Хохирогчдын мэдээлснээр хосуудыг Рио-де-Жанейро хотын Копакабана дүүргээс зугаа цэнгээний дүүрэг гэгддэг Лапа орохоор жижиг автобусанд зорчиж явахад нь хамт зорчиж явсан бүлэг залуус найз залууг зодож, бүсгүйг бүтэн зургаан цагийн турш түүний нүдний өмнө хүчирхийлэн зодсон байна. Түүнчлэн тухайн үед гэмт этгээдүүдтэй тэмцэлдсний улмаас 21 настай америк бүсгүйн хамар хугарсан бол метал зүйлээр толгой руугаа цохиулснаас 23 настай франц залуугийн нүдэнд цус харваж, нүүр нь бяцарсан аж.

“G1” сайтад мэдээлснээр Рио-де-Жанейро хотод гадаадын иргэнийг хүчирхийлсэн хэрэг гарсан нь ирэх 2014 онд болох “World Cup” болон 2016 оны зуны олимп зэрэг наадмуудыг зохион байгуулах гэж буй Бразиль улсын хувьд “шившиг” хэмээгээд гадны иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж