”Бодь” групп,” Worley Parsons” нар хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

”Бодь” групп,” Worley Parsons” нар хамтарна

 Бодь групп болон Worley parsons стратегийн түншлэлийн хэмжээнд хамтран ажиллана

Бодь Групп Австралийн “Worley parsons” компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу 2 тал эрчим хүч, дэд бүтэц, барилгын салбарт томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах бөгөөд хоёр талын дадлага туршлага, боломж, нөөц, технологи, түншийн харилцаанд түшиглэн үйл ажиллагаагаа явуулах юм.

Гэрээнд гарын үсэг зурсан талууд  харилцан зөвшилцсөний үндсэн дээр төслийн саналыг бэлтгэх, шийдвэр гаргах, хамтран ажиллах захиалагчтай хийх гэрээнд хэлэлцээр байгуулах, төслийн гүйцэтгэлд хамтарч ажиллах зэргээр зорилго, чиглэлээ нэгтгэхээр  боллоо.

“Worley parsons” компани нь дэлхийн олон улс орнуудын төслүүдийн хүрээнд барилга, угсралтын үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай, олон жилийн  дадлага туршлагатай бөгөөд   төрөл бүрийн төслийн барилгын зохион байгуулалт, инженерчлэл, хангамж нийлүүлэлтийн тал дээр   мэргэжлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулдаг инженерингийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. 

Мөн тус компани эрчим хүчний салбарт 100 гаруй жил мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа  аж.  Дэлхийд алдартай тус компани 40 гаруй оронд 137 салбартайгаар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.  30 мянга гаруй ажиллагсадтай “Worley parsons” компани дээр дурдсанаас гадна нүүрс устөрөгч, ашигт малтмалын чиглэлээр ч ажилладаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж