УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2010 оны хөтөлбөрийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа яамны мэдэлд нэг ч уламжлалт анагаах ухааны сувилал байхгүй тухай дуулгав. Аварга тосон, Шаргалжуут, Ар-Жанчивлан, Хужирт гээд бүхий л рашаан сувилал хувийн мэдэлд очжээ. Улаанбаатар хот дахь Оргил рашаан сувилал улсын мэдлийнх боловч, үндсэндээ Төрийн өмчийн хороонд харьяалагддаг. Энэ нь удахгүй хувьчлахын тэмдэг гэнэ.
Гэтэл улсын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэгчдийн 40 хувь нь сувилуулах зорилготойгоор үйлчлүүлдэг байна. Уламжлалт анагаах ухаан нь эм тариа хэрэглэхгүйгээр хүний биеийг анагаадаг “шидтэй”. Тиймээс цаашид Эрүүл мэндийн даатгалаас уламжлалт анагаах ухааныг санхүүжүүлдэг байх тогтолцоо руу шилжүүлэх шаардлагатай байгаа тухай хөндсөн юм.

Г.Дарь