Кенид эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Кенид эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амиа алдав

Кенид саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын улмаас хоёр хүн нас баржээ. Өнгөрсөн бямба гаригт Кисуму дүүрэгт болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон 22 хүн мөн хүнд шархдан эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Ухуру Кеняттатай өрсөлдөж ялагдал хүлээсэн Райла Одинга энэхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан байж болзошгүй ажээ. Удаа дараалан болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Одингагийн хэргийг Дээд шүүхэд хэлэлцэхээр болсон байна. Одинга ерөнхийлөгчийн сонгуульд 43,31 хувийн санал цуглуулж улмаар 50.7 хувийн санал цуглуулсан Кеняттад ялагдсан билээ. Дашрамд дуулгахад Кенятта болон Одинга нар 1960-аад оны үед Кенийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн хүүхдүүд юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж