Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн  тэдний нийгмийн оролцоог дэмжих зорилгоор “1000 иргэний парад”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулга уулзалт болох гэж байгааг угтсан “Оролцоог бодит болгоё” сарын аян ийнхүү өнөөдөр уг жагсаалаар нээлтээ хийж байна.  1000 иргэний жагсаалд оролцогчид өнөөдөр 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хөдөлж, Сүхбаатарын талбайд ирсэн юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж