АНУ-аас Японд суух Элчин сайдаар томилогдох хүмүүсийн дунд АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн охин, 55 настай Кэролайн Кеннедийн нэр багтсан талаар Reuters агентлаг өнөөдөр /04.02/ гаригт мэдээлжээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн сонголт нааштайгаар гарвал зохиолч, хуульч Кэролайн Японд суух анхны эмэгтэй Элчин сайд болж түүхэнд бичигдэх юм. Харин цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни энэ талаар албан ёсны тайлбар хийхээс татгалзсан байна. Кэролайн Кеннед ерөнхийлөгч Обамаг 2008 оны сонгуулиас эхлэн дэмжиж иржээ. Өдгөө АНУ-аас Японд суугаа Элчин сайд нь Америкийн "Wilson Sonsini Goodrich & Rosati" компанийн хуулийн захирал асан Жон Рус (John Roos) юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР