Бааварын хэргийг тусад нь шүүж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Бааварын хэргийг тусад нь шүүж магадгүй

Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд гал гарч, тэнд хоригдож байсан шүүгдэгч Баавар буюу Ш.Батбаяр түлэгдэн эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Тэрээр хар тамхины гэх тодотголтой хэрэгт ганцаараа холбогдоогүй бөгөөд  Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарын дөрвөн хүн холбогдоод байгаа юм.  Баавар эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь нэгэнт тодорхой болсон учир түүний хамсаатнууд  гэгдэх Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарын гурван хүний хэргийг өнөөдөр хэлэлцэж, Бааварт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэж магадгүй байна.

Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж,  яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн  гэх үндэслэлүүд юм. Хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заажээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж