БНХАУ-тай хамтарч ШУТ-ийн хороо байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай хамтарч ШУТ-ийн хороо байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр БНХАУ-д гуравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд айлчлал хийх үеэр тус улстай хамтарч Шинжлэх ухаан, технологийн хороо байгуулах зөвшилцөлд хүрсэн байна. Хорооны гол үйл ажиллагаа нь энэ салбарт харилцан туршлага судлах, Монгол-Хятадын хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах ажээ. Монголын талаас хөдөө аж ахуй, биологи, биотехник, электрон технологи, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүч, геологи, газар зүйн салбаруудад хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ уулзалтын үеэр Л.Гантөмөр сайд илэрхийлсэн байна. Мөн БНХАУ-ын Боловсролын сайдад БНХАУ-ын Засгийн газраас Монголын талд олгодог тэтгэлгийг үр дүнтэй ашиглах, эрэлт ихтэй байгаа уул уурхай, шинжлэх ухаан, дэд бүтэц, ургамал, байгаль орчин хамгаалал, мал эмнэлэг, нарийн мэргэжлийн инженер, технологи зэрэг салбарт мэргэжлийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх саналыг дэвшүүлжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж