Оргосон нэг ялтныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Оргосон нэг ялтныг баривчилжээ

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа Ховд аймаг дахь жирийн дэглэмтэй хорих 457-р ангиас гуравдугаар сарын 18-нд ялтан Хөтөөгийн Мягмаржав, Цэндмаагийн  Батбаяр, Адьяабаатарын Отгонбаяр нар оргосон хэрэг гарсан юм. Тэднийг  орон даяар эрэн сурвалжилсны дүнд өчигдөр  ялтан Х.Мягмаржавыг  Ховд аймгаас баривчилсан байна.

Х.Мягмаржав нь 1990 оны 09-р сарын 23-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэхийн өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй.  Увс аймгийн Тариалан сумын Мянгад багт оршин сууж байсан. Ам бүл 10. Ялтан Х.Мягмаржав нь 2006 оны 04 дүгээр сар, 2012 оны 02 дугаар сар, 2012 оны 10 дугаар саруудад тус бүр  гурван удаа Эрүүгийн хуулийн 145.2-р зүйл ангид зааснаар ял шийтгэгдэж байжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж