Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлийг шүүнэ

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр
11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрөгч оны
арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр
дэвшсэн н.Улаанхүүг “Хүний аминд хүрсэн” хэмээн хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган
сэжигтнээр татсан юм.

Б.Цогтгэрэлийг  бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутган, өнгөрсөн
нэгдүгээр сарын 09-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар
өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргаад байгаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж