Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчлэгдсэн чансаа өчигдөр /04.01/ гарчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер Мөнхбаатарын Нямжаргал уг чансаагаар Олон улсын их мастер (GMIF) цолны болзол хангасан байна. Ийнхүү Монголын даамын түүхэнд анхны эмэгтэй грандмастер төрлөө.
Мөн уг чансаагаар Ази тивийн аварга шалгаруулах залуучуудын ангилалд түрүүлсэн спортын мастер Отгонбаярын Энхбат Дэлхийн даамын холбооны мастер (MF) цол хүртсэн байна.
Мөнхбаатарын Нямжаргал нь 1996 онд төрсөн бөгөөд долоон настайгаасаа даамын спортоор хичээллэжээ.
Эх сурвалж: Спортын сэтгүүлчид (MSPU) групп