
хүргэнийхээ гарт нэгэн гэр бүл хорлогдож хорвоог орхилоо. Дөрвөн сайхан
үр, хайрт ханийхаа хамт энэ хорвоог харамсалтайгаар орхин одсон Ц.Дашчойнхорынх гэж айлд хүний санаанд багтамгүй гай зовлонг түүний төрсөн охинтой ханилан суусан хүргэн нь авчирсан юм. Тэр шөнө хүргэн нь эхнэрээ // хардаж, гэртээ тайван нойрсч байсан зургаагийн зургаан хүнийг галдан шатаагаагүй бол өнөөдөр энэ гэр бүл бүгд бүгдээр тэнгэрийн орныг зорихгүй байлаа.
Хэрэг гарснаас хойш хамт эмчлүүлж, гэмтлээ даалгүй өвдөж, шаналж байгаагаа нэгэндээ сонсгож,
мэдэгдэхгүйн тулд ёолох ч эрхгүйгээр тарчилж байсан нэг гэр бүлийн
таван хүнийг өнгөрсөн баасан гаригт дөнгөж хөдөөлүүлсэн бол гал голомтыг нь залгах ганц хүү нь /28 настай залуу/ гурав хоногийн өмнө мөн л амьсгал хураажээ. Талийгаачдын хоног хурааж дуусах
хүртэл шарил дээр нь эргэж очиж болохгүй, тусад нь оршуул гэж алтан
хайрцагт гарсан тул том хүүг нь өөр газарт өчигдөр өглөө
нутаглуулсан байна.
Одоо харин энэ жигшүүрт авирыг гаргаж, зургаан хүний аминд хүрсэн н.Наранбаатар гэгч тэр өдөр түлэгдсэн долоон хүнээс ганцаараа амьд үлдээд байна. Ханилан суусан эхнэр /түүний гэргийг
Д.Солонгот-Од гэдэг/, ураг барилдсан ах дүүс рүүгээ шатахуун цацаж, гал өрдөн, амь насанд нь хүрсэн н.Наранбаатар гэгч өөрөө 40 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт ирсэн юм. Түүнийг одоо Түлэнхийн төв эмнэлэгт цагдаагийн хатуу хамгаалалт дор эмчилж байна.
н.Наранбаатарынх хоёр хүүхэдтэй. Түүний зургаан настай охин, дөрвөн настай хүү хоёр нь гал гарсан тэр өдөр өөрийнх нь аав, ээжийнд хонож байсан учир азаар энэ аюулаас хол үлдсэн юм /Хэрэг гардаг өдөр Наранбаатарын эхнэр аав, ээжийндээ хонохоор ирээд байсан/.
Салах өргөдлөө өгснийхөө хариуд
нөхөртөө толгойгоо хагалуулж, зодуулсан бүсгүй өнгөрсөн гуравдугаар
сарын 18-нд н.Наранбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст
дуудлага өгч, баривчлуулсан байдаг. Хэрэв цагдаа нар бусдад танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн
н.Наранбаатар гэгчийг хуулийн дагуу гурав хоног саатуулсан бол тэр өдөр, тэр
хэрэг гарахгүй байхыг үгүйсгэхгүй. Ар гэрийнхэн нь ийм гомдол тавьж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.