
37 гэмт хэрэг гарч бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 6 хэргээр буюу 19,3
хувиар өслөө.
Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн 37 гэмт хэргийн:
5 буюу 13,5 хувь нь танхай
10 буюу 27,0 хувь нь ИЭЧЭМЭ,
11 буюу 29,7 хувь нь хулгай,
1 буюу 2,7 хувь нь дээрэм,
1 буюу 2,7 хувь нь хүчин,
1 буюу 2,7 хувь нь залилан,
8 буюу 21,6 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.
Үйлдэгдсэн бүх гэмт хэргээс:Дээрмийн гэмт хэрэг 1 дахин, ИЭЧЭМЭ гэмт
хэрэг 66,6 хувиар, хулгайн гэмт хэрэг 37,5 хувиар, бусад төрлийн гэмт
хэрэг 14,2 хувиар тус тус өсч, танхай, авто ослын гэмт хэргүүд буурсан
үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээндгарсан 37 гэмт хэргийн 9 буюу 24,3
хувь нь согтуугаар% 5 буюу 13,5 хувь нь бүлгээр үйлдэгдсэн байна.
Гэмт хэрэг гарсан байршлын хувьд:Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг
1,2,11-р багуудад тус бүр 1 буюу 2,7 хувь, 3, 5, 6, 8, 13, 15, 16, өргөө
багуудад болон шарын гол суманд тус бүр 2 буюу 5,4 хувь, 14-р багт 3
буюу 8,1 хувь, 4-р баг болон хонгор суманд тус бүр 4 буюу 10,8 хувь, 7-р
багт 5 буюу 13,5 хувь нь гарсан байна. Бүх гэмт хэргийн 6 буюу 16,2
хувь нь гудамж талбайд үйлдэгджээ.
Гэмт хэрэгт оролцсон болон үйлдэгдсэн хэлбэрийн хувьд: Гэмт хэрэгт нийт
41 хүн холбогдон шалгагдсан нь урд оноос 8 хүнээр буюу 24,2 хувиар
өслөө. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 41 хүний 5 буюу 12,1 хувь нь
эмэгтэй хүн, мөн 5 буюу 12,1 хувь нь насанд хүрээгүй хүмүүс, 2 буюу 4,8
хувь нь урьд өмнө ял шийтгэгдсэн, 28 буюу 68,2 хувь эрхэлсэн тодорхой
ажилгүй хүмүүс ббайгаа ба гэмт хэрэгт холбогдсон бүх хүний 14 буюу 34,1
хувь нь согтуугаар , 15 буюу 36,5 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн
байна. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 29 сая
593 мянган төгрөгний хохирол учирсны 22 сая 661 мянган төгрөг 76,6
хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэргийн улмаас 10 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн нь өнгөрсөн оны
мөн үеэс гэмтсэн хүн 52,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Захиргааны зөрчлийн талаар: Аймгийн хэмжээнд 2013 оны 3 дугаар сарын
сүүлийн 14 хоногийн байдлаар 593 захиргааны зөрчил бүртгэгдсэн ба
зөрчлийн 520 3 буюу 87,7 хувийг торгуулийн хуудсаар 2538000 төгрөгөөр,
40 буюу 6,7 хувийг шийтгэврээр 1043000 төгрөгөөр торгож, 21 буюу 3,5
хувь нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 12 буюу 2 хувьд нь
баривчлах шийтгэл тус тус ногдуулж шийдвэрлэсэн байна. Мөн хугацаанд 241
хүн эрүүлжүүлэгдсэн ба үүнээс 17 нь эмэгтэй хүн байна.
Эдгээр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 234 буюу 97хувь нь согтууруулах ундаа
хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, 2 буюу
0,8хувь нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон, 3 буюу 1,2хувь нь согтуугаар
тээврийн хэрэгсэл жолоодсон, 2 буюу 0,8хувь нь хаа байгаа очих газраа
мэдэхгүй болсон шалтгаанаар эрүүлжүүлэгдсэн байна.
Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар: Аймгийн хэмжээнд
үйлдэгдсэн нийт болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны
зөрчил, мөн бусдыг дээрэмдэх, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт
хэргүүд 66,6 хувиас 1 дахин хүртэл өссөн байгаагаас дүгнэхэд цаг агаарын
дулаарал, улиралын байдлыг даган гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт
хэргүүд, дээрэм, ИЭЧЭМЭ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд өсөх
хандлагатай байна.
Эх сурвалж: www.darkhanith.mn