Гэр хорооллын тулгамдаж буй асуудалтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын тулгамдаж буй асуудалтай танилцлаа

Гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэх арга замыг нь тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилготой Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын уулзалт – хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь ажлын албадууд хамтран зохион байгууллаа. Уулзалт-хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албаны дарга С.Эрдэнэбат, Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны дарга Ш.Эрдэнэтуяа, СХД-ийн Засаг даргын орлогч дарга Б.Батдорж нараас гадна тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож, тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.

Уг бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл Захирагчийн ажлын алба биднийг дэмжиж хамтран ажиллах санал тавьж байгаа нь уялдаа холбоогоо сайжруулан, гэр хорооллын иргэдэд илүү ойр хүрч ажиллах нөхцлийг бүрдүүлж байна. Үүний дүнд гэр хорооллын иргэдийн ахуй амьдрал дээшилнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалт-хэлэлцүүлэгийн үр дүнд гэр хорооллын айл өрхийн ам тухайн бүсэд үйл ажилагаа явуулж буй Олон улсын болон Төрийн бус байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албадуудтай хамтран ажиллаж, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахаар харилцан тохиролцсон байна.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж