Цацраг идэвхт уранаас шалтгаалсан эсэхийг шинжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Цацраг идэвхт уранаас шалтгаалсан эсэхийг шинжилж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнгөрсөн оны өмнөхөн учир битүүлгээр 22 тугал, бярууны хорогдсон шалтгааныг тогтоолгохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсэг гаргаж, дахин шинжилгээ хийлгүүлжээ. Шинжилгээний хариу энэ сарын 10 гэхэд тодорхой болох юм байна.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас мал олноор хорогдсоныг эрдэмтэд нотолсон гэж мэдээлээд байгаа. Харин Цөмийн энергийн газраас цацраг идэвхт бодис байгаагүйг шинжилгээгээр нотолсон гэж эсрэг мэдээлэл өгөөд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж