Ерөнхий сайд ЖДҮ эрхлэгчдэд санаа тавина

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ЖДҮ эрхлэгчдэд санаа тавина

Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангийн зээлдэгчид, бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ. Хамтарсан Засгийн газрын үед тэрээр Тэргүүн шадар сайдын алба хашиж байхдаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд нэлээд ажил хийсэн юм.

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах зэрэг хүсэлт тавьж тэр нь биелэлээ олж, хэрэгжих болсон. Түүнээс хойш хоёр жил өнгөрч буй. Харин энэ хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэр хөл дээрээ тогтов, цаашид анхаарах асуудал юу байна гэдгийг Ерөнхий сайд ийн шалгахаар шийдсэн бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж