Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хөрөнгө, орлогыг олон нийтэд мэдээлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ “Гэр бүлийн гишүүдийн орлого” гэсэн хэсэгт орлогын дүнг 35 сая 947 мянга 200 төгрөг гэж мэдүүлснийг 359 сая 472 мянган төгрөг гэж буруу мэдээлжээ.
Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ажилтнуудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас ийм алдаа гарсан байна. Тиймээс Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын талаар ташаа мэдээлсэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүлцэл өчиж байгаагаа илэрхийлжээ.