
компанийн мэдэлд очсон, дэлхийн гар утасны зах зээлийн томоохон тоглогч
“Моторола мобилити” компани энэ сард 1200 ажилтнаа буюу нийт ажиллах
хүчнийхээ 10 хувийг цомхотголд оруулсан гэж “New York Times” мэдээллээ.
“Google” тус компанийг өнгөрсөн наймдугаар сард 12.5 тэрбум ам.доллараар
худалдаж авснаас хойш ийнхүү 4000 ажилтныг нь халжээ.
Ялангуяа
БНХАУ, Энэтхэг дэх салбарын ажиллах хүчний бараг тэн хагас нь өдгөө
ажилгүйчүүдийн эгнээнд шилжээд байгаа аж. “Ажилчдаа халж байгаадаа бид
сэтгэл дундуур байна. Гэсэн ч үйлдвэрлэлийн өртөг улам бүр өсөж, дэлхий
зах зээлд дэх худалдаа буурч байгаа энэ үед бид ийм алхам хийхээс өөр
аргагүй хүрлээ” гэж “Google”-ийн хэвлэлийн төлөөлөгч Ники Фэнфик ярьжээ.
Т.ТҮВШИН