Дадлага сургуулилтад нийт 139 хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Дадлага сургуулилтад нийт 139 хүн оролцжээ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны
339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Гамшгийн аюулын тухай
зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-ын 5.1-д заасны дагуу 3 дугаар
сарын 28-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар дадлага, сургалт хийсэн юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж,
хөтөлбөрийн дагуу ЭМЯ-ны ажилтнуудын бэлэн байдлыг дээшлүүлэх дадлага
сургуулилалтыг 3 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.

Үүний дагуу ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсээс ажилтнуудад газар
хөдлөлтийн талаар сургалт явуулсан юм. Мөн яамны барилгын аюулгүй
гарцуудыг тодорхойлж, дуут дохио өгснөөр ажилтнууд аюулгүй газарт
байрлан, тогтоосон маршрутаар байрнаас гарч аюулгүй талбайд цугларах
зэргээр бодит сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.

Жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногт мэдээллийн техник
хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн
нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай
зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнгөрсөн жилээс
уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн байна.

Газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын дадлага сургуулилтад ЭМЯ-ны бүтцийн
нэгжийн ажиллагсад болон тус яаманд байрладаг олон улсын
байгууллагуудын ажилтнууд, Сайдын зөвлөлийн гишүүд нийт 139 хүн оролцов.

Эх сурвалж: www.moh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж