
Хэвлэл, мэдээллийн салбарт
www.morningnews.mn сайт албан ёсоор нээгдэж, өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж. Тэд энэ талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Өглөө бүр тантай хамт байж, шинэ, соргог мэдээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зорилго бүхий тус сайтын хамт олон “Шинэ өглөө–Шинэ мэдээлэл” гэсэн уриатайгаар ажиллаж, цахим ертөнцөд өөрийн өнгө төрхөө илэрхийлэх гэнэ. Монгол улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн жилд өрсөлдөөн дундаас өөрсдийн дүр төрхөө тодорхойлохоор, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа цахим мэдээллийн ертөнцөд
www.morningnews.mn сайтын хамт олон хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Та интернэтийн ямар ч системээс www.morningnews.mn сайтруу орж үзэх боломжтой бөгөөд тэд өнгөний төгс хослол болох хар, цагаан өнгөөр сайтынхаа төрхийг тодорхойлжээ. Уншигч, сонсогч, үзэгч өөрсдийн хүссэн мэдээллийг тус сайтаас авах боломжтой бөгөөд иргэдийнхээ дуу хоолой болж, иргэдэд тэнцвэртэй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхээ амлаж байгаа юм.
Т.ДАРХАН