Б.Цогтгэрэлийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлийг маргааш шүүнэ

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.00 цагт болно.  Б.Цогтгэрэлийг бусдын нэр төрд халдсан хэрэгт буруутган, өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм.

Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган сэжигтнээр татсан. 

Хэргийн тухай Б.Цогтгэрэлээс тодруулахад “Би мэдүүлэгтээ эх сурвалжуудаа хэлсэн.  Намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүн гүтгэсэн гэж буруутгасан. Манай улс вэб сайтыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд албан ёсоор тооцдоггүй юм билээ. Одоо үйлчилж байгаа хуулиараа тийм юм. Тэгэхээр намайг буруутгасан хуулийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж мэдэгдээд байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж