Салан хүмүүст зориулсан төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Салан хүмүүст зориулсан төхөөрөмж

Та түлхүүр эсвэл өөр ямар нэгэн жижиг зүйлсээ хаана тавьснаа мэдэхгүй хайж, хамаг цаг, нервээ бардаг уу? Тийм бол тань шиг салан хүмүүст зориулсан нэгэн Finder нэртэй төхөөрөмжийг бүтээжээ.

Үүнийг ашиглахын тулд танд тусгай наалт хэрэгтэй. Уг наалтаас та түлхүүр юм уу үргэлж хайж байдаг ямар нэгэн зүйл дээрээ наана. Наасныхаа дараа нэр өгч хадгална. Нэг наалт нэг төхөөрөмж дээр нааж, тэрийгээ хадгалсан нэрээр нь хайна гэсэн үг юм. 

Та хэдэн ч наалта ашиглаж болох ба бүгдийг өөр өөрийнх нь нэрээр төхөөрөмж дээрээ хадгалаад олохгүй байгаа тохиолдолд хайх зүйлийнхээ нэрийг бичээд л хангалттай.

Ингэхэд танд байршлыг зааж өгнө. Таны баруун талдь 1 метрийн зайнд байна гэх мэтээр.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж