Та өөрийн ухаалаг гар утас, таблетаараа зургаа аваад фейсбүүк, твиттертээ шейрлэх гэтэл нэг л сэтгэлд тань нийцэхгүй байна уу?
Тэгвэл Beauty Box Photo App танд тусална. Уг арр-аар та өөрийн зургаа яг л мэргэжлийн фото студид авахуулсан юм шигээр засч янзлах боломжтой.
Та өөрийн царайны өнгөө тохируулж, батга үрчлээгээ арилгах зэргээр юу хүссэнээ л хийж болно.
Энэхүү арр-ыг та itunes-ээс үнэгүй татаж болох ба илүү олон боломжтой сайжруулсан хувилбарыг нь 1,99 ам.доллараар санал болгож байгаа аж.
Т.ТҮВШИН







