Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн (III/31-VI/06) өрнийн зурхайг танилцуулж байна.

Хонины орд III/21-IV/19

Таныг том өөрчлөлт, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх цуцашгүй тэмцэл хүлээж байна. Долоо хоногийн сүүлээр баяр хөөр, зугаа цэнгэл бялхана. Дурлалын гал асч мэднэ. Ирэх гурван жилд эхлүүлэх төсөл, гэрээ, дотно харилцаанд хамгийн чухал үе ирж байна.

Үхрийн орд IV/20-V/20

Санхүүгийн болон сексийн харилцаан дахь өөрчлөлт таныг хөдлөх цаг болсныг сануулна. Ерөнхийдөө маш их ядаргаатай долоо хоног. Дуртай ажлаа ч амжуулж чадахгүйд хүрнэ. Бямба гаригт баярт үйл явдал тохионо.

Ихрийн орд V/21-VI/20

Таны хандлага эргэн тойрныг чинь өөрчилж буйг харна. Үүнийг ойлгоход амаргүй. Долоо хоногийн дундуур нууцлаг, гайхалтай хүмүүс гарч ирнэ. Сониуч зан, дийлдэшгүй хүсэл таны өмнөөс бүхнийг хийнэ. Долоо хоногийн сүүлчээр дурлалын элч тань дээр зочилно.

Мэлхийн орд VI/21-VII/22

Хүндэлж биширч явдаг нэгнээ ямар их өөрчлөгдсөнийг олж харна. Мэдээж үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Шийдэх аргагүй хэцүү зүйл тулгарвал бүр орхи. Жинхэнэ хайртайгаа учрах боломж гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр аз тохионо.

Арслангийн орд VII/23-VIII/22)

Шинэ долоо хоног хайр, халамжаар дүүрэн эхэлнэ. Гэвч эрүүл мэнд, ажилтай холбоотой өөрчлөлтүүд хонх цохиж байна. Ажилдаа сэтгэлээсээ хандаж, ёс зүйг эрхэмлэ. Үгүй бол ажлаа сольсон нь дээр.  Долоо хоногийн сүүлээр боломж, сорилтууд гарч ирнэ.

Охины орд VIII/23-IX/22

Шинэ хүн төрөх тухай мэдээ сонсох нь. Бусадтай зөрчилдөж, бусдад уураа гаргахаас зайлсхийж,  дуртай зүйлээ барьж авах юм уу, шинэ танилтай бол. Сайн ажиллаж, өөрийгөө үнэлүүлэх цаг ирж байна. Бусдын дэмжлэг хэрэгтэй долоо хоног.

Жинлүүрийн орд IX/23-X/22

Хайр дурлалын баланд бялуурах долоо хоног. Амьдралынхаа ханьтай учрах юмуу, чухал шийдвэр гаргана. Өдөр хоног хэвийн өнгөрч буй мэт боловч том өөрчлөлтийг зөгнөж байгаа нь тэр. Шинэ төсөл, том гэрээ эхлүүлэхэд тохиромжтой.

Хилэнцийн орд 10/23-XI/21

Долоо хоногийн эхээр мөнгөний эрэлд гарна. Ажлын үүрэг өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ санаа зовох зүйл биш. Бичиг цаас, утсаар ярих ажил, айлчлал ар араасаа ундрах авч яарч адгах хэрэггүй. Пүрэв гаригийн орой хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулбал амжилттай болно.

Нумын орд XI/22-XII/21

Ганц бие нумд хайж байсан хүнээ олох боломж нээлттэй байна. Долоо хоногийн эхээр эрч хүч, бусдыг өөртөө татах увидас таныг анхаарлын төвд оруулна. Хүүхдүүдийн ирээдүй, дотно харилцаанд аюул учруулж мэдэх мөнгө санхүүгийн өөрчлөлт гарч ирнэ. Шинэ ажил хайж, шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол цаг нь ирлээ.

Матрын орд XII/22-I/19

Гэр бүл, аав ээж, хүүхдүүдийнхээ дэргэд байж, хоол хийж, гэр орноо тохижуулах долоо хоног. Долоо хоногийн эхээр дотно зөвлөх, итгэлт найзтайгаа уулзана. Эрч хүч, бусдыг татах чадвар сэргэх тул дипломатчид давуу эрх олж авна.

Хумхын орд I/20-II/18

Найзуудтайгаа уулзаж, айлаар зочлон, салхинд гарч завгүй байх нь. Гар утсаа сольж, компьютерээ засуулахад тохиромжтой үе. Долоо хоногийн эхээр баяр хөөр, үйл явдлууд давхцаж, сэтгэл санаа өөдрөг байна. Дарга, ажилтны хооронд өөрчлөлт гарна. Огцрох, эсвэл тушаал дэвших нь танаас шалтгаална.

Загасны орд II/19-III/20)

Дуртай зүйлдээ мөнгө зарж, наймаа хийхэд тохиромжтой үе. Долоо хоногийн эхээр хайртай дотно, амьдралд чинь гол үүрэг гүйцэтгэх хүмүүсийн нөлөө их байна. Долоо хоногийн дундуур баяр хөөр дүүрэн байж, хүсэл биелсэн мэт байна. Амралтын өдрүүдээр амарч, төлөвлө. Бямба гаригт та од мэт байна.

Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №005

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж