Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй буйг шалгаарай

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй буйг шалгаарай

Ирэх
зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр
буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн
сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn
цахим хуудсанд байршуулсан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар уг сайтаар
61710 иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгаж, баталгаажуулжээ.

Та
Улсын бүртгэлийн ерөнхий газрын энэхүү цахим хаягаар орж
“Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхонд нэвтрэн орсноор өөрт хамааралтай
мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ
шалгана. Хэрэв таны мэдээлэл бүртгэгдээгүй юмуу зөрчилтэй байвал
зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харъяа сум, дүүргийнхээ
иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой. Мөн та Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон гэр
бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй
буюу буруу бүртгэгдсэн байвал санал өгөх өдрөөс 10-аас доошгүй хоногийн
өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй ажээ.

Хэрэв
та бүртгэлийн талаар лавлах зүйл гарвал улсын бүртгэлийн нэгдсэн лавлах
1890 утсанд холбогдож өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжой юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж