“Энагурэ”, “Алтайн барс” тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

“Энагурэ”, “Алтайн барс” тэргүүлэв

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээн "Буян Ухаа" спортын ордонд гуравдугаар сарын 11-30-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 6 баг өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдээс "Энагурэ", эрэгтэйчүүдээс "Алтайн барс" багууд хаврын тэргүүн багаар тодорлоо. Мөн эмэгтэйчүүдээс “Есөн-Эрдэнийн Уурхайчин”, ТЭЦ-IV багууд, эрэгтэйчүүдээс ИНЕГ, Эрчим багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ. 

Тэмцээний шилдгүүдийг танилцуулбал.

Эрэгтэй:

-Шилдэг хамгаалагч: Т.Отгонтөгс /Эрчим/
-Шилдэг холбогч: Р.Хангай /ИНЕГ/
-Шилдэг довтлогч: А.Түвшинтөгөлдөр /Алтайн барс/
-Тэгш тоглогч – А.Мөнхбаяр /Алтайн барс/

Эмэгтэй:

-Шилдэг хамгаалагч Ч.Халиун (Энагурэ)
-Шилдэг давуулагч: Б.Сүнжидмаа /ТЭЦ-IV/
-Шилдэг холбогч: С.Отгонбямба (Энагурэ)
-Шилдэг довтлогч: Г.Энхсайхан (Энагурэ)
-Тэгш тоглогч: П.Буянжаргал (Уурхайчин)

Шилдэг Дасгалжуулагч: Жон Юн Ха (Энагурэ), Б.Мөнхнаран (Алтайн барс)

Монголын волейболын холбооноос клубуудын нэрэмжит тэмцээнийг хавар, намрын гэж зохион байгуулахаар болсон бөгөөд нийлбэр дүнгээр тэргүүлсэн баг ирэх жил болох Азийн клубуудын АШТ-нд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.

Сануулахад, “Хаврын нээлттэй тэмцээн”-ий үеэр БНАСАУ-ын армийн “Дөрөвдүгээр сарын 25” багийг урин оролцуулсан бөгөөд лигийн хоёрдугаар тойрогт нөхөрсөг тоглолтуудыг хийлээ. “Дөрөвдүгээр сарын 25” эрэгтэй баг лигийн дээд таван багтай тоглоход таван хожил авсан.

Харин “Дөрөвдүгээр сарын 25” эмэгтэй баг зургаан тоглолт хийхэд дөрвөн хожил авсан бөгөөд тус багийг “Энагурэ” /3:0/, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” /3:1/ багууд хожжээ. БНАСАУ-ын багийн хувьд 30 жилийн дараа манай оронд ирж буй нь энэ ажээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж