Замын-Үүд 33 тэрбум төгрөгөөр зам барина

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Замын-Үүд 33 тэрбум төгрөгөөр зам барина

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт ажиллах үеэр Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны зургадугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон билээ. Энэ дагуу дээрх ажлын хэрэгжилтийг хангах асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Засгийн газрын хуралдаанаас дээрх замын ажлыг ирэх зургадугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгэх шууд гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болсон байна. Мөн Гаалийн рентген хяналтын талбайгаас төмөр замын шилжүүлэн ачих терминал хүртлэх 8.7 км хатуу хучилттай, хүнд даацын автозамыг энэ оны аравдугаар сарын 15-нд багтааж хийж гүйцэтгэхээр болжээ. Энэ ажлыг хийхэд шаардлагатай 33 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан байна.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж