Замын цагдаагийн газраас автомашингүй өдрөөр унадаг дугуй болон явганаар зорчихыг уриалж байна. Улаанбаатар хотын иргэдийг автомашингүй хотын төв гудамжуудаар тайван алхаж, дугуй унахыг уриалсан билээ. Мөн гүйлтийн тэмцээн болон хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт үзэж, эрүүл мэндийн мэдээлэл сургалтад хамрагдахыг Хотын захиргаанаас урьжээ. Автомашингүй өдрийн өдөрлөг Сүхбаатарын талбай болон зургаан дүүргийн хариуцсан талбай дээр явагдах аж. Маргааш 10.00-17.00 цагийн хооронд заасан хугацаа, замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.
2013 оны Автомашингүй өдөр ба түүнийг угтсан 7 хоногийг НЗДТГ ба түүний харъяа агентлагууд, болон дүүргүүд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, ЗЦГ, МОХ, МЗХ, Дугуйчдын холбоо, “Монгол даатгал” компани, Скайтел үүрэн телефоны компани зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.